A MONGOLIAN TEXT ON HYDROPHATY
ХАЛУУН УСАНД ОРОХУЙН ЁС
ХИЙГЭЭД
ОРСОНЫ ТУС ЭРДЭМ
Намо гүрү. Оточ Бурханд мөргөмү. Халуун усанд орохуйн ёс хийгээд орсоны тус эрдэмийг тантраас салган бичвэй. Таван махбодийг тэгштгэн бузар арилган, хилэнц барагдаад, насан урт болюу. Хамаг өвчнүүд эдгэж, зүс өнгө сайхан болоод, сэтгэл амирлаад, ухаан тунгалаг болох тэргүүтэн тус эрдэм агуу цаглашгүй болой.
Ёсчилон орохуйн цаг нь хавар намарын цаг арван тавнаас ургаш, эрт оройн цагт ор. Жин үд цагт усан уур доор орох цагт орвоос цулд цус ойх, нүд, цээж биед гэм болох буй. Онгоц сайн зүгт хандаж, орох, суух, гарах буй. Бүх биеээр орвоос сайн. Гурван долоо хорин нэг мэт хэлтгий тоогоор арвай мэт орвоос сайн. Анханаа ороход итгэл явуулж амьтны тусад зориулан ерөөл тавь. Сайн орны лус, газрын эздийг сайтар баясган тахь. Сан тавь. Хилэнцийг наминчлан үйлд. Сүүлд гарах цагт өлзий хутаг оршуулж, сайн номын ерөөл тавь. Номлосон ёсоор орвоос тус эрдэм нь цаглашгүй бүрдэх болюу.
Уснаа орох цагт идээ явдалыг цээрлэх мэт хичээлтэй эдлэ. Номлосон ёсоор болоод өвөл зуны цагт сарын хуучин өдөр зүг болохын төдий хэмээн номлосон болой. Лам гурван эрдэнийн адистидаар хамаг амьтад гурван хороос үүссэн өвчин зовлон хоцролгүй маш сайтар арилж дээд гурван биеийн хутагийг хурданаа олох болтугай. Мангалам.
Yүнийг Хөвсгөл аймгийн Галт сумын Хужиртын хүрээний нутагт Тариатын хүрээний маарамба асан Гэлэг хэмээх хүний номон дундаас /2002-07-02/ олж хуулж бичвэй. Сайн буян орших болтугай.
Posted by
ganaa
at
10:30:02
|
Permanent Link
|
|